Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2015 оны ээлжит бус хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2015 оны ээлжит бус хурал болов

Тус Зохицуулах зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болж, дараах асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ:

  1. “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгах,
  2. “Монголын алт МАК” ХХК-д ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох,
  3. “Азын завод” ХХК болон “Батбаян дулаан” ХХК-ийн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, бөөний тарифыг шинэчлэн батлав.

Ээлжит бус хуралдаанаар “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т усны алдагдлыг бууруулах, ус хангамжийн шугам сүлжээний горим тооцооны программтай болох, цэвэрлэх байгууламжийн технологи ажиллагааны горимыг сайжруулах, айл өрхийг тоолууржуулах, авлагыг барагдуулах үүрэг даалгаврыг өглөө.