Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2015 оны ээлжит бус хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2015 оны ээлжит бус хурал болов

Тус Зохицуулах зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ:

  1. Улаанбаатар хотын “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т явуулсан хяналт, шалгалтын үр дүнг хэлэлцэж, УСУГ-ын тусгай зөвшөөрлийг 3 жилээр сунгах шийдвэр гаргав.
  2. УСУГ-ын мөрдөх зөөврөөр бохир ус татан зайлуулах, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагад цэвэр ус хүргэх үйлчилгээний тарифт зохицуулалт хийв.
  3. Бохир ус цэвэрлэх зардлаас хамаарсан тариф, төлбөр тооцох аргачлалын төслийг танилцуулав.

Ээлжит бус хуралдаанаар “УСУГ” ОНӨААТҮГ-т явуулсан хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүд болох БЗД-ийн 20-р хороо, Хар усан тохойн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хууль бусаар газар ашиглан, эзэмшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүд, БЗД-ийн 11-р хороо, Завсрын усан сангийн хамгаалалтын бүс болон цэвэр усны шугаман дээр айл буусан болон төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ийн хариуцдаг явган хүний зам барьсан зэрэг эрүүл ахуй, хамгаалалтын бүсийн дэглэм алдагдсан байдлыг хэлэлцээд, “УСУГ”-т ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуй, хамгаалалтыг сайжруулах, Монгол Улсын Усны тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг өгөв.

Мөн ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуй, хамгаалалтыг сайжруулах, дээрх хуулийг биелүүлэх Нийслэлийн холбогдох байгууллагуудад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэхээр боллоо.