Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XX ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XX ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2023 оны 12 дүгээр сарын 19-ны өдөр танхимаар зохион байгуулж, Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 дах заалтад заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, сунгах, үйлчилгээний тарифыг шинэчлэн батлах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

1. “Бор-Өндөр хот тохижилт” ТБАГУТҮГ-ын тусгай зөвшөөрөл олгох тухай,

2. “Стандарт хийт” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

3. “Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

4. Завхан аймгийн “Амь-Ус” ХХК-ийн төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай тус тус хэлэлцэв.