Зохицуулах хорооны хурлыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр танхимаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:
1. Улаанбаатар хотын бохир ус зөөвөрлөх “Юу Эн Пи Эм Жи Эл” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгав.
2. Хэнтий аймгийн төвийн УХАТ-ын “Хэнтий-Ус” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг батлав.