Булган аймгийн Рашаант сумаас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа баталгаажуулах саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:
Цэвэр усны үйлчилгээ:
- Ахуйн хэрэглэгчийн тарифыг 2.00 төг/л,
- ААНБ-ын тарифыг 4.20 төг/л,
- Төсөвт байгууллагын тарифыг 6.00 төг/л,
- Ус түгээх байрны хэрэглэгчийн тарифыг 2.00 төг/л,
Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:
- Ахуйн хэрэглэгчийн тарифыг 1.50 төг/л,
- ААНБ-ын тарифыг 3.50 төг/л, зөөврийн тарифыг 8.00 төг/л
- Төсөвт байгууллагын тарифыг 4.50 төг/л -ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.