Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит XI хуралдаан боллоо

2020 оны 11-р сарын 27
Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит XI хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит арван нэгдүгээр хурлыг 11 дүгээр сарын 27-ны өдөр тус цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын “ОСНААУГ” ОНӨААТҮГ, Дархан-Уул аймгийн НААҮ-ний “Дархан ус суваг” ХК, Өвөрхангай аймгийн төвийн НААҮ-ний “Онги ус суваг” ОНӨААТҮГ,  Улаанбаатар хотын бохир ус зөөврийн “Суман хас” ХХК, “Галтай Чойндон” ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгалаа.
  1. Улаанбаатар хотын бохир ус зөөврийн “Очирт Аз Билэг” ХХК, “Эрдэм транс” ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олголоо.
  2. Улаанбаатар хот болон Өвөрхангай аймаг, Дархан-Уул аймгийн төвийн 3 төсөвт байгууллагуудын усны үйлчилгээний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.
  3. “Ковид 19” цар тахал гарсантай холбогдуулан зарим аймгийн төвүүдийн НААҮ-ний байгууллагуудад усны үйлчилгээний үнэ тарифын зохицуулалт хийж, усны үйлчилгээний үнэ тарифын аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулан бусад асуудлыг хэлэлцэн, баталлаа.