Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит 12 дугаар хуралдаан боллоо

2019 оны 12-р сарын 27
Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит 12 дугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах нийт 6 асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын “Гурван Оргил таун” ХХК, “Хүрд” ХХК, “Түмэн наяд хайрхан” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай,
  2. Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Хандизель” ОНӨААТҮГ, мөн тус аймгийн Гурван тэс сумын “Шугшаа-уул” ОНӨААТҮГ, Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ХХК зэрэг орон нутгийн байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.