Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны салбар зөвлөгөөн боллоо

2019 оны 03-р сарын 26
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны салбар зөвлөгөөн боллоо

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн 5 давхрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутаг болоод нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нийтийн аж ахуйн үйлчилгээний 150 гаруй төлөөлөгч оролцож, салбарын өнөөгийн байдал, цаашдын чиглэл, хууль эрхзүйн шинэчлэл зэрэг асуудлын хүрээнд зөвлөлдлөө.

Зөвлөгөөнөөр Нийтийн аж ахуйн салбар дахь зохицуулалтын механизм, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2018 оны санхүү, эдийн засгийн байдалд хийсэн хяналт, үнэлгээний танилцуулгыг хийж, салбарын боловсон хүчин, хүний нөөцийг бэхжүүлэх талаар санал солилцсон. 

Мөн "Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого" /2019-2029/-ын төсөл, "Орон сууцны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл, "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл, “Орон сууц” үндэсний хөтөлбөрийн танилцуулга хийгдэж зөвлөгөөнд оролцогчид саналаа илэрхийллээ.