Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит хоёрдугаар хурал боллоо

2019 оны 02-р сарын 25
Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит хоёрдугаар хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит хоёрдугаар хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хүчингүй болгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. “Ай Ди Эм Эн” ХХК-д нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгов.
  2. “Ханжаргалант-Өргөө” ХХК, “Монватер” ХХК, “Хаусинг холд” ХХК, “Таункомфорд” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай сунгав.
  3. “Тэмүүн эгшигт-Өргөө” ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.