Нээлттэй ажлын байр - Эрх зүй, мэдээлэл, захиргааны албанд Гадаад харилцааны мэргэжилтэн /1 хүн/.

2019 оны 02-р сарын 19
Нээлттэй ажлын байр - Эрх зүй, мэдээлэл, захиргааны албанд Гадаад харилцааны мэргэжилтэн  /1 хүн/.

Албан тушаал: Эрх зүй, мэдээлэл, захиргааны албанд Гадаад харилцааны мэргэжилтэн /1 хүн/.

2.1. Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Дэлхийн Усны чанарын холбоо /WQA/, Олон улсын Усны холбоо /IWA/, Азийн Усны холбоо /AWC/ зэрэг олон улсын усны байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, төсөл хөтөлбөр санаачилах хэрэгжүүлэх;
  2. Гадаад сургалт, семинарт оролцох үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнг тайлагнах;
  3. Гадаад улс болон дотоодод явуулах баримт бичгийг боловсруулах, аман болон бичгийн орчуулгыг мэргэжлийн түвшинд хийх;
  4. Байгууллагын дотоод дүрэм, журам, Хөдөлмөрийн гэрээг мөрдөн ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэх.

2.2. Тавигдах шаардлага

  1. Олон улсын харилцаа, Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, ажлын дадлага, туршлагатай байх /ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно./;
  3. Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, хурдан шивдэг байх;
  4. Идэвх санаачилгатай, бүтээлч, багаар ажиллах чадвартай;
  5. Гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй, TOEFL, IELTS-ийн шалгалтын оноо мэргэжлийн өндөр түвшинд байх;
  6. Тогтвор суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх материал

  1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/;
  2. Их дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;
  3. Иргэний үнэмлэх, эсхүл түүний лавлагаа;
  4. Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, сертификат, бусад баримт бичиг;
  5. Өмнө ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт;
  6. 4 хувь цээж зураг /3х4 хэмжээтэй/;

Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны Ахлах мэргэжилтэн Л.Баттөмөрт 2019 оны 03-р сарын 07-ны дотор ирүүлнэ үү.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 81/1, “Монгол Ньюс” тауэрын 6 давхар,  601 тоот.

Цахим хаяг: http://www.wsrc.gov.mn

Утас: 976-70147444