Нээлттэй ажлын байр - Эрх зүй, мэдээлэл, захиргааны албанд Програм хангамжийн мэргэжилтэн /1 хүн/.

2019 оны 02-р сарын 19
Нээлттэй ажлын байр - Эрх зүй, мэдээлэл, захиргааны албанд Програм хангамжийн мэргэжилтэн /1 хүн/.

Албан тушаал: Эрх зүй, мэдээлэл, захиргааны албанд Програм хангамжийн мэргэжилтэн

1.1. Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Мэдээллийн сан боловсруулах, хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах;
  2. Байгууллагын вэб хуудсыг боловсронгуй болгох, шинэчлэх, холбогдох програм зохиох;
  3. Сервер болон бусад сүлжээний тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулах;
  4. Байгууллагын мэдээлэл технологитой холбоотой бүхий л ажлыг хариуцан, засвар үйлчилгээ, үзлэг оношлогоог хийж, хяналт тавьж ажиллах;
  5. Байгууллагын дотоод дүрэм, журам, Хөдөлмөрийн гэрээг мөрдөн ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэх.

1.2. Тавигдах шаардлага

  1. Компьютерийн програм хангамж, хэрэглээний математик, Мэдээллийн системийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. SQL хэлний мэдлэгтэй;
  3. Microsoft болон Linux үйлдлийн системүүдтэй ажиллах чадвартай;
  4. Програмчлалын хэлний мэдлэгтэй /C, Java, UML, Angular, NET, Утасгүй хөдөлгөөнт програмчлал болон Visual түвшний хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
  5. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, ажлын дадлага, туршлагатай байх;
  6. Идэвх санаачилгатай, бүтээлч, багаар ажиллах чадвартай;
  7. Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  8. Тогтвор суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх материал

  1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/;
  2. Их дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;
  3. Иргэний үнэмлэх, эсхүл түүний лавлагаа;
  4. Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, сертификат, бусад баримт бичиг;
  5. Өмнө ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт;
  6. 4 хувь цээж зураг /3х4 хэмжээтэй/;

Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны Ахлах мэргэжилтэн Л.Баттөмөрт 2019 оны 03-р сарын 07-ны дотор ирүүлнэ үү.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 81/1, “Монгол Ньюс” тауэрын 6 давхар,  601 тоот.

Цахим хаяг: http://www.wsrc.gov.mn                         

Утас: 976-70147444