Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит нэгдүгээр хурал боллоо

2019 оны 01-р сарын 28
Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит нэгдүгээр хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдааныг 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах болон усны үйлчилгээний бөөний тарифыг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. “Грийн проперти” ХХК, “Камдер” ХХК-иудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай шинээр олгож, усны үйлчилгээний үнэ тарифийн зохицуулалт хийв.
  2. “Тохилог шинэ ертөнц” ХХК, “Бадамлах нар” ХХК, “Монхауз” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай сунгав.