Зохицуулах зөвлөлийн ээлжит12 дугаар хурал боллоо

2018 оны 12-р сарын 26
Зохицуулах зөвлөлийн ээлжит12 дугаар хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит 12 дугаар хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах болон усны үйлчилгээний бөөний тарифыг батлах, цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлалд нэмэлт оруулах, цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын саналыг хянан шалгах дотоод журмыг шинэчлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн, батлав. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. “Батмон” ХХК-д нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгов.
  2. “УСУГ” ОНӨААТҮГ, “Эрин барилга” ХХК, “Гангар-Орд” ХХК, “МАК-Монгол алт” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай сунгав.
  3. Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын “Гавшгай ус” ХХК-ийн усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийв.