ДЭМБ-аас санаачлан хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг дэлхийн олон оронд амжилттай хэрэгжүүлсэний нэгэнд Монгол улс хамрагдсан.
Уг төслийн хүрээнд боловсруулагдаж “УСУГ” ОНӨААТҮГ-т мөрдөгдөж байгаа “Ундны усны аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн журам заавруудын эмхэтгэл”-ийг улсын хэмжээнд мөрдүүлэх зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулсан болно.
Иймд “Ундны усны аюулгүй байдлын багц заавар”-тай танилцан, холбогдох саналаа 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-ний дотор Зохицуулах Зөвлөлд ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд санал ирүүлээгүй тохиолдолд дээрх нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн санал өгсөнд тооцохыг анхаарна уу.