Зохицуулах зөвлөлийн ээлжит арваннэгдүгээр хуралдаан боллоо

2018 оны 12-р сарын 03
Зохицуулах зөвлөлийн ээлжит арваннэгдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит 11 дүгээр хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хүчингүй болгох болон усны үйлчилгээний бөөний тарифыг батлах, ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөний биелэлттэй холбогдох аргачлал, заавар, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад нэмэлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. “Өгөөмөр дэлгэр ширээт” ХХК-д нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгов.
  2. “УБТЗ” МОХНН-ийн Барилга, ашиглалт, үйлчилгээний 1, 2, 3 дугаар ангиуд, “Таван өндөр” ХХК, “Булнайн-Ар” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай сунгав.
  3. Мөн “УБТЗ” МОХНН-ийн Дохиолол, холбоо, эрчим хүчний алба болон Барилга, ашиглалт үйлчилгээний 1, 2, 3 дугаар ангиуд, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Дулаан шарын гол” ТӨХК зэрэг байгууллагуудын усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийв.