Зохицуулах зөвлөлийн ээлжит аравдугаар хуралдаан боллоо

2018 оны 11-р сарын 02
Зохицуулах зөвлөлийн ээлжит аравдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит 10 дугаар хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах болон усны үйлчилгээний бөөний тарифыг батлах зэрэг дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  1. Улаанбаатар хотын “Маршал комфорт” ХХК, “Эс эс Роза” ХХК, “Маргад эрдэнэ уул” ХХК, “Голден гоат” ХХК, Завхан аймгийн “Тосон-Очирт Хайрхан” ОНӨААТҮГ-иудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай шинээр олгов.
  2. Улаанбаатар хотын ОСНАА-н “Арга мэргэн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгав.

Мөн Улаанбаатар хотын ОСНАА-н “Санкомфорт” ХХК, ОСНАА-н “Маршал комфорт” ХХК, Завхан аймгийн НАА-н “Тосон-Очирт Хайрхан” ОНӨААТҮГ-ын усны үйлчилгээний бөөний тарифт зохицуулалт хийв