Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс аймаг, орон нутагт ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад зориулсан “УХАТ-2018” сургалт, зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 18-20- ны өдрүүдэд “Дархан ус суваг” ХК-тай хамтран Дархан хотод зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөний хүрээнд салбарын зохицуулалтын талаарх шинэчлэн батлагдсан дүрэм, журмуудыг танилцуулж холбогдох аргачлалын талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Түүнчлэн салбарын санхүү, эдийн засгийн байдал, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх цаашдын шаардлага, хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, шинэ техник техологи, программ хангамжуудын талаар танилцууллаа.
Тус сургалт, зөвлөгөөнд Улаанбаатар болон орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхэлдэг 38 байгууллагын удирдах ажилтнууд, санхүү эдийн засгийн болон инженер техникийн нийтдээ 150 гаруй ажилтнууд оролцлоо.
Хичээлүүдийг доорх холбоосоор татаж авна уу. Үүнд: