Цэвэр, бохир усны тариф, төлбөр тооцох аргачлал батлагдлаа

2018 оны 01-р сарын 31
Цэвэр, бохир усны тариф, төлбөр тооцох аргачлал батлагдлаа

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2-д тус тус заасны дагуу Зохицуулах зөвлөлөөс “Цэвэр, бохир усны тариф, төлбөр тооцох аргачлал”-ыг шинэчлэн баталж, Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд  2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 3846 дугаарт  бүртгүүллээ.

Цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд тарифын саналын тооцоо, судалгаа ирүүлэхдээ дээрх батлагдсан аргачлалыг мөрдөж ажиллана уу.

“Цэвэр, бохир усны тариф, төлбөр тооцох аргачлал”-ыг эндээс татаж авна уу.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс үзэх бол энд дарна уу. 

2018 оны 12-р сарын 21-нд батлагдсан нэмэлт өөрчлөлтийг эндээс татаж авна уу