Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

2018 оны 01-р сарын 29
Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь ус хангамж, ариутгах татуургын салбарт ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах хүсэлтийг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн http://data.wsrc.mn/ цахим хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэхэд бэлэн боллоо.

Ингэснээр төрийн үйлчилгээг ил тод, шударга, хүртээмжтэй хүргэхээс гадна тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа хурдан шуурхай, шат дамжлагагүй болсон.

Тусгай зөвшөөрөл олгох энэхүү цахим программ нь ус хангамж, ариутгах татуургын мэдээлийн сантай шууд холбогддог давуу талтай юм.