Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын төсөлд санал авах тухай

2017 оны 12-р сарын 08
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын төсөлд санал авах тухай

Захиргааны ерөнхий хуулийн  дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 01/577 дугаарт  “Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газарт бүртгүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг  Зохицуулах зөвлөлөөс баталсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна..

Иймд дээрхи “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын төсөлтэй танилцан, холбогдох саналаа 2017 оны 12  дугаар сарын 20-ны дотор Зохицуулах Зөвлөлд ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд санал ирүүлээгүй тохиолдолд дээрх нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн санал өгсөнд тооцохыг анхаарна уу. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын төслийг эндээс татаж авна уу.