Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрмийн төсөлд санал авч байна

2017 оны 11-р сарын 01
Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрмийн төсөлд санал авч байна

НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүжилтээр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хэрэгжүүлж буй  “Усны тэгш, хүртээмжтэй, тариф”  WASH 411 төслийн хүрээнд гүйцэтгэж буй “Монгол улсад мөрдөгдөх Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрмийг боловсруулах зөвлөх үйлчилгээг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хийсэн гэрээний дагуу Эрүүл орчин- Мэдээлэл шийдлийн төв гүйцэтгэж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын зорилго нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний техник ашиглалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дотоодын болон олон улсын туршлага, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж буй байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал зэрэг холбогдох мэдээллийг судалж Техникийн ашиглалтын  дүрмийг боловсруулж, салбарын мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэн, батлуулах юм.

Иймд “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн төсөлтэй танилцан, холбогдох саналаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Зохицуулах зөвлөлд ирүүлнэ үү.