Бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээ эрхэлж буй Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын захирал, жолооч нарт зориулсан сургалт зохион байгууллаа

2017 оны 06-р сарын 29
Бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээ эрхэлж буй Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын захирал, жолооч нарт зориулсан сургалт зохион байгууллаа

Зохицуулах зөвлөлөөс “Бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээ эрхэлж буй Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын захирал, жолооч нарт зориулан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр сургалт зохион байгуулж, 20 байгууллагын 35 хүн хамруулав.

Тус сургалтаар ТЗА-ны дарга Л.Хишигдулам “Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний өнөөгийн байдал”, ТЗА-ны ахлах мэргэжилтэн Г.Нарантуяа “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хэрэгжилтийн байдал, илэрч буй нийтлэг зөрчил, дутагдал”, ТЗА-ны мэргэжилтэн Ш.Энхжаргал “Тусгай зориулалтын бохир ус зөөвөрлөдөг автомашинд хэрэглэх лого, түүний журам”, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар “Бохирын ус зөөвөрлөдөг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд илэрч буй зөрчил дутагдал, тэдгээрийг арилгах арга зам”, Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн Техникийн хяналтын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Очирбат “Тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн стандарт”, “Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох тухай” сэдвээр тус тус хичээл заасан болно.

Түүнчлэн сургалтад хамрагдсан компаниудын төлөөллүүдтэй тулгарч буй асуудлаар санал солилцож, зөвлөгөө өгч ажиллаа.