Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо

2017 оны 07-р сарын 03
Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, усны үйлчилгээний тарифыг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Боловсрол ирээдүй” ХХК, “Молортрейд” ХХК, “Цохиур хул” ХХК -иудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.

2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан  “Бор өндөр хот тохижилт” ОНТҮГ, “Ухаа худаг ус хангамж” ХХК-уудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгаж, “Азын завод” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

3. Орон нутгийн 14 ТЗЭ-ийн БОш-г шинэчлэн баталж, хэрэглэгчийн тарифыг болон Нийслэлд мөрдүүлэх суурь хураамжийг батлав.

4. Зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн УСУГ-тай тооцоо хийх бөөний тарифт зохицуулалт хийв.