Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо

2017 оны 05-р сарын 22
Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, усны үйлчилгээний тарифыг тогтоох, УСУГ ОНӨААТҮГ-ын Урьдчилан цэвэрлэх байгууламжийн тариф шинэчлэн батлах, Аж ахуйн харилцааны дүрэм батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Жавхлант говь инвестмент” ХХК, “Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн алба” ОНӨААТҮГ, “Улаан суварга хайрхан” ХХК, “БЛ Даул” ХХК, “Жей Си консалтинг” ХХК, “Эс Би Жи глобал” ХХК-уудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан  “Паблик сервис” ХХК, “Хархорин ус суваг” ОНӨААТҮГ, “Хайспийд” ХХК, “Гантус өргөө” ХХК, “Баянмонгол хотхон” ХХК, “Смартплан” ХХК-уудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Чандмань Баянхонгор” ХК, “Эмт наран” ОНӨААТҮГ, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Урьдчилан цэвэрлэх байгууламжийн хэрэглэгчийн тарифт зохицуулалт хийв.
  4. “Ухаа худаг ус хангамж” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгах асуудлыг хэлэлцэж, нэмэлт тодруулгыг авсны дараа шийдвэрлэхээр боллоо.