Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар

2016 оны 12-р сарын 27

Ажлын зорилго: Усны үйлчилгээний үнэ тарифын аргачлалыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд одоогийн аргачлалыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэлтэд зөвлөмж өгөх зөвлөх үйлчилгээний баг

Хугацаа: 3 сар

Эхлэх хугацаа: 2017.01.01

Дуусах хугацаа: 2017.03.31

Захиалагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар, Монгол улс

 

  1. ОРШИЛ

Монгол улс сүүлийн 3-5 жил цэвэр, бохир усны үнэ, тарифыг өөрчлөөгүйгээс ус хангамж, ариутгах татуургын байгууллагууд алдагдалтай ажиллаж, 2012 оны байдлаар хуримтлагдсан алдагдал 63 тэрбум төгрөгт хүрсэн байна. Салбарын байгууллагууд ашиг хуримтлуулж, элэгдлийн сангаа бүрдүүлэх боломжгүй, хөрөнгө оруулалт нь улсын төсөв, олон улсын зээл тусламжаас ихээхэн хамааралтай болж, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломжгүй, засвар үйлчилгээгээ ч цаг тухайд нь гүйцэтгэж чадахгүй байна. ДБ, АХБ зэрэг гадаадын хандивлагчдад салбарын байгууллагуудын төлөх өр нийт 132 тэрбум гаруй төгрөгт хүрчээ. Гэтэл одоогийн тариф нь зээлийн эргэн төлөлтийг тусгах боломжгүйн дээр зарим аймгуудад бодит зардлаа нөхөж чадахгүй байгаа юм.

Иймээс Зохицуулах зөвлөл үнэ тарифын талаар баримтлах бодлого чиглэлээ боловсруулан, 2013-2017 онд Монгол улсын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үнэ бүрдэх тогтолцоог шинэчлэн суурь үнэтэй, шаталсан тариф нэвтрүүлж, салбарын санхүүгийн хувьд бие даан ажиллах чадвартай болгохоор зорилт тавин ажиллаж байна. 2014 оноос орон даяар үйлчилгээний суурь тарифыг нэвтрүүлсэн бөгөөд цаашид үнэ, тарифын өөрчлөлтийг цаг хугацаанд нь хийж, өсөх шаталсан тариф нэвтрүүлбэл 2017 он гэхэд байгууллагууд бодит зардал болон элэгдлээ нөхөх боломжтой болох юм. Усны үйлчилгээний тариф тогтоох одоогийн аргачлалыг 2003 онд дэд бүтцийн сайдын 17-р тушаалаар баталсан байдаг бөгөөд энэ үеэс хойш салбарын эдийн засаг, санхүүгийн нөхцөл, зах зээлийн байдал өөрчлөгдөөд байна. Иймд энэхүү аргачлалыг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ зорилтот бүлгүүдийг хэрхэн дэмжих, орон нутгийн дэмжлэгийг тусгах, урт хугацаат зээлийн эргэн төлөлтийг тусгах боломжийг эрэлхийлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

  1. ҮНДЭСЛЭЛ

Усны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг шинэчлэснээр усны нөөцийг зүй зохистой ашиглах, усны ухаалаг хэрэглээг дэмжихийн зэрэгцээ, хэрэглэгч, хангагчийн эрх ашгийг тэгш хангах боломжийг бүрдүүлэх зорилготой. Аргачлалын шинэчлэлд зорилтод бүлгүүдийг тодорхойлох, эмзэг бүлгийн иргэдийн усны зайлшгүй хэрэгцээг хангах, тэдний эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг тусгах шаардлагатай. Түүнчлэн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ хариуцан явуулж байгаа  тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Салбарт ТХХТ-ийг нэвтрүүлэн, хувийн хэвшлийн оролцоог дэмжихэд зохицуулалт, түүний дотор тарифын зохицуулалт нэн чухал суурь эзэлдэг. Аргачлалд энэ бүхний тусгах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Иймд олон улсад хэрэглэгдэж үр дүнгээ өгөөд байгаа усны үйлчилгээний тарифын аргачлалуудыг судалж, хуучин аргачлалд үнэлгээ өгсний үндсэн дээр орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц Монгол улсын суурь нөхцөлд тохирсон байхаар шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.

Тарифын аргачлалыг боловсруулахдаа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.1-р заалтийг үндэслэн 10-р зүйлийн 10.2, 10.3-р заалтуудад заасан зарчимд тулгуурлана.

 

  1. АЖЛЫН ЗОРИЛГО

Зөвлөх үйлчилгээ нь дараахь үндсэн зорилготой. Үүнд:

  1. Цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын одоогийн аргачлалд хийсэн Зөвлөхийн үнэлгээ, дүгнэлттэй танилцах, судлах.
  2. Олон улсын усны үйлчилгээний аргачлалыг Монгол улсын усны үйлчилгээний тарифын аргачлалтай харьцуулсан Зөвлөхийн судалгаанд шинжилгээ хийх, Монгол улсын УХАТ-ын салбарт хөрвүүлж болох аргачлалыг сонгох.
  3. УХАТ-н байгууллагуудын санхүү эдийн засгийн судалгаанд үндэслэн тарифын аргачлалыг шинэчлэн боловсруулах.
  4. Хэрэглэгчдийн төлбөрийн чадварт хийсэн зөвлөхийн тайлан, зөвлөмж, Гэр хорооллын усны үйлчилгээний зардал бууруулах талаар хийсэн зөвлөхийн тайлан, зөвлөмжүүдийг тус тус судалж, зорилтот бүлгийг тодорхойлж тарифын аргачлалд тусгаж оруулах
  5. Бохир усны тарифын аргачлалыг бохирдуулагч бодистой нь холбон авч үзэх,
  6. Тарифын аргачлалыг батлахад арга зүйн зөвлөгөө өгч оролцох, хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж боловсруулах,

Усны үйлчилгээний үнэ тарифын бодлогын дээрх үндсэн зорилго, чиглэлүүдийг хэрэгжүүлэх хүрээнд дараахь зорилтуудыг хэрэгжүүлэх. Үүнд:

 

  1. АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ 

Зөвлөх үйлчилгээг УХАТ-ын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын түвшинд гүйцэтгэх бөгөөд дараахь хэсгээс бүрдэнэ:

 

  1. Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох одоогийн аргачлал:
  1. Усны үйлчилгээний тариф тооцох олон улсын туршлагын талаар:
  1. Цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын аргачлалыг шинэчлэн боловсруулах:
  1. Зорилтот бүлгийг хэрхэн тодорхойлж тарифт тусгах талаар судалж, аргачлалд оруулах
  1. Тарифын аргачлалыг батлуулахад аргазүй зөвлөгөө өгч, оролцох
  1. Тариф хэрэгжүүлэх орчныг боловсронгуй болгох
  1. Тарифын бүтцийг боловсронгуй болгох
  1. Тариф нь хангагч байгууллагын өртөг, зардлыг нөхөн түвшинг дээшлүүлэх, зардалд хяналт тавин, үр ашгийг дээшлүүлэх
  1. Тарифын уян хатан байдлыг дээшлүүлэх

 

  1. Тарифын хэрэглэгчдэд нээлттэй, энгийн тод байх зарчмыг хэрэгжүүлэх, бүх талын оролцоог хангах.

Сонгосон орон нутаг болон хэрэглэгчийн бүлэгт үйлчилж буй Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын санхүү эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлгээ хийж тарифын аргачлалыг хэрэгжүүлэх оновчтой арга замыг тодорхойлж, зөвлөмж өгөх. Түүнчлэн зөвлөх үйлчилгээний чиглэл бүрээр гарсан дүгнэлт, бодлогын зөвлөмжийг Зохицуулах зөвлөл, холбогдох оролцогч талуудад танилцуулах ажлыг зохиох.

 

  1. ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН, БҮТЭЭГДЭХҮҮН

 

  1. Ажлын даалгаварт дурьдсан чиглэлүүдээр тайлан, зөвлөмж боловсруулж ирүүлэх
  2. Цэвэр бохир усны үйлчилгээний тариф тооцох шинэчилсэн аргачлал боловсруулагдаж, батлагдах
  3. Зорилтод бүлэгт чиглэгдсэн тарифын төрөл батлагдах.
  4. Сонгосон Багануур дүүрэг, Төв аймагт тарифын шинэчилсэн аргачлалын дагуу усны үйлчилгээний тарифыг тогтоох

 

  1. ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

Хугацаа: 3 Сар

Эхлэх хугацаа: 2017 оны 01-р сарын 02-ны өдөр

 

  1. ТАВИГДАХ ШААРДЛАГА БОЛОН АЖЛЫН ТУРШЛАГА

Зөвлөх үйлчилгээний баг нь усны салбарын судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх шаардлагатай.

 

  1. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

Ажлын хөлсийг арга буюу төлбөрийн стандарт ажлын үр дүнд үндэслэсэн хэлбэрээр, гэрээнд заасны дагуу ажлын даалгаврын гүйцэтгэлээр төлнө. Төлбөрийг Монгол төгрөгөөр олгох бөгөөд ажлын хөлсөнд холбогдох бүх зардал, татвар зэрэг багтсан байна.