Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын төсөлд санал авч байна

2016 оны 10-р сарын 27
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын төсөлд санал авч байна

Захиргааны ерөнхий хууль 2015 оны 06 дугаар сарын 19-нд батлагдсантай холбогдуулан тус Зохицуулах зөвлөлөөс баталж, үйл ажиллагаандаа мөрддөг “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газарт бүртгүүлэхээр төлөвлөж байна.

Иймээс дээрх “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын төсөлтэй танилцан, холбогдох саналаа 2016 оны 11 дүгээр сарын 05-ны дотор Зөвлөлд ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд санал ирүүлээгүй тохиолдолд дээрх нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн санал өгсөнд тооцохыг анхаарна уу.  .