Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

  Зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн дагуу 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа эрхэлж байна.

  Тус Зохицуулах хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага болно.

  Манай байгууллага нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт баримтлах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хот, суурин газрын цэвэр бохир усны үйлчилгээг оновчтой зохицуулалтаар хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх, ашгийг тэнцвэртэйгээр хангах зорилт тавин ажиллаж байна.

  Ус нь стратегийн хүнс гэж хуульчлагдсан бөгөөд манай өвөг дээдэс эртнээс чандмань эрдэнэ хэмээн хайрлан хамгаалж ирсэн билээ.

  Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ бол нийтийн үйлчилгээ юм. Энэ үйлчилгээнд хамрагдахгүй хэрэглэгч байхгүй. Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний чанарыг сайжруулах, усны үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Зохицуулах хороотой хамтран ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.

  Та манай цахим хуудаснаас салбарын зохицуулалтын эрх зүйн акт, баримт бичиг болон иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй цаг үеийн хэрэгцээт мэдээ мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм.

  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

  ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

      ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА  Г.ЦОГТСАЙХАН