Орон сууцны зарим контор иргэдээс хууль бусаар мөнгө авч байжээ

2015 оны 11-р сарын 20
Орон сууцны зарим контор иргэдээс хууль бусаар мөнгө авч байжээ

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас хувийн орон сууцны конторуудад хийсэн шалгалтын талаар тус газрын дарга Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Орон сууцны конторууд иргэдээс хууль бусаар төлбөр аваад байна гэсэн гомдлын дагуу хувийн орон сууцны ашиглалтын компаниудын үйл ажиллагааг шалгалаа. 

Шалгалтаар таван компани оршин суугчдаас хууль бусаар мөнгө авч байсан нь тогтоогдсон. Үүнд:

Дээрх компаниуд нь хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж төлбөр авдаг байсан нь тогтоогдсон тул контор тус бүрт 1.210.000 төгрөгийн торгууль ногдуулж зөрчлөө арилгахыг шаардсан.

Нийт хохирлыг тогтоох, баргадуулах ажил үргэлжилж байна. Энэ ажлыг иргэдийн мэдээлэл, байрны төлбөр төлсөн баримт дээр тулгуурлан тооцож байгаа.

Ингээд “Батбаян дулаан” ХХК, Бадамлах нар ХХК, “Тэлмүүн Орд” ХХК, Тунамал өргөө ХХК-иуд хууль бус үйлдлээ таслан зогсоосноо мэдэгдэн ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн баримтыг үндэслэн хохирлыг нь барагдуулснаа мэдэгдээд байна.

Харин 1,730 өрх, оршин суугчтай Богд-Ар хорооллын "Богд асар” ХХК-ийн хувьд зөрчлөө таслан зогсоохгүй, үргэлжлүүлсээр байгаа тул иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар их хэмжээний мөнгө хүчээр татаж байгааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж ШӨХТГ-аас хууль хяналтын байгууллагад хандахаар боллоо.

ШӨХТГ-ын зүгээс хяналт шалгалтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 45 орон сууцны конторт шалгалт хийж байна.

Энэ дашрамд хэлэхэд хяналт шалгалтын ажилд иргэдээс ирэх мэдээлэл чухал байна. Тиймээс иргэд,оршин суугчид та бүхэн маань хэрэглээндээ хяналт тавьж, байрны төлбөр дээр тодорхойгүй, эргэлзээтэй ямар нэгэн төлбөр нэмэгдэж байгааг мэдвэл манай байгууллагад баримттайгаа хандаач ээ гэж хэлмээр байна" гэлээ.

 

Эх Сурвалж: http://www.ikon.mn/n/lz8