Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - "Дулаан шарын гол" ТӨХК

Санал авч байна -  "Дулаан шарын гол" ТӨХК

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа явуулдаг “Дулаан шарын гол” ТӨХК-аас аж, ахуйн нэгж байгууллага болон төсвийн байгууллагын цэвэр, бохир усны үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Цэвэр усны үйлчилгээнд аж, ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.49 төг/л, тоолуургүй тарифыг 3.16 төг/л, төсвийн байгууллагын тарифыг 4.50 төг/л-ээр
  • Бохир ус татан зайлуулах үйлчилгээнд аж, ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.69 төг/л, тоолуургүй тарифыг 2.73 төг/л, төсвийн байгууллагын тарифыг 5.07 төг/л-ээр тус тус батлуулах санал ирүүлсэн байна.