Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит дөрөвдүгээр хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит дөрөвдүгээр хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит дөрөвдүгээр хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах болон тусгай зөвшөөрөл эзэмшигч 2 байгууллагын усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх зэрэг нийт 11 асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. “Комфорт импэкс” ХХК, “Ди ди прогресс” ХХК, “Ар халхын нүүдэл” ХХК, “Витсамо фрут жүүс” ХХК-иудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгов.
  2. Ховд аймгийн “Шим-Ус” ОНӨААТҮГ, Орхон аймгийн “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ХК, Баянхонгор аймгийн “Чандмань Баянхонгор” ХК, Улаанбаатар хотын “Богд-Асар инженеринг” ХХК, “Цэцэн бэйс” ХХК, “Оч гялс-Өргөө” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай сунгав.
  3. Ховд аймгийн “Шим-Ус” ОНӨААТҮГ, УБТЗ-ын ЭХУХ-ын 2-р анги болон БАҮ-ний 3-р анги зэрэг байгууллагуудын усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийж, зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бөөний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.