Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - "Шим-Ус" ОНӨААТҮГ

Санал авч байна - "Шим-Ус" ОНӨААТҮГ

“Шим-Ус” ОНӨААТҮГ-аас Ховд аймгийн Жаргалант, Зэрэг сумдад мөрдөгдөж буй ус хангамж, ариутгах татуургын тариф баталгаажуулж, шинэчлэх саналаа Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.80 төг/л, тоолуургүй тарифыг 0.88 төг/л,
  • Аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын тарифыг 4.00 төг/л-ээр батлуулах санал ирүүлсэн байна.

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.85 төг/л, тоолуургүй тарифыг 1.56 төг/л,
  • Аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын тарифыг 4.80 төг/л-ээр батлуулах санал ирүүлсэн байна.