Нэвтрэх хуудас

Хэвлэх

Салбарын асуудлыг шийдвэрлэхдээ шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг үндэслэнэ

Салбарын асуудлыг шийдвэрлэхдээ шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг үндэслэнэ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, зохицуулалт хийх зорилгоор өнгөрсөн онд  Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд 2019 оны 04-р сарын 04-ний өдөр Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Газар зүй – Геоэкологийн хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтын хүрээнд:

1. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаа болон ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнтэй танилцлаа.

Зөвлөлийн ажлын алба тус хүрээлэнгээс ус хангамж, ариутгах татуургын салбарт тулгамдаж буй хөрсний бохирдлыг бууруулах, лагийг үнэргүйжүүлэх, ахуйн бохир усыг цэвэрлэх дэвшилтэт технологийн талаар хийсэн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ түүний үр дүн түүнчлэн эрдэмтдийн санал болгож буй гарц, шийдлүүдтэй нь танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Энэхүү уулзалтад тус хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан, Академич Т.Ган-Эрдэнэ, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Аззаяа, Экологи химийн лабораторийн эрхлэгч Б.Амарсанаа, тус лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюунцэцэг, О.Хүрэлдаваа, Го.Одонтуяа, А.Цийрэгзэн, Б.Дариймаа, Технологийн инкубаторын лабораторийн эрхлэгч Ч.Батсүх, тус лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.Индра, тус хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Уужим булган” ХХК-ийн эрдэмтэн Ж.Дугаржав нар оролцлоо.

2. Зөвлөлийн ажлын албаныхан ШУА-ийнГазар зүй – Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэдийн  Монгол орны усны нөөц, түүний ашиглалтын чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнтэй газар дээр нь очиж танилцлаа.

Цаашид Зохицуулах зөвлөл нь тус хүрээлэнтэй усны чанарын нэгдсэн мэдээллийн сантай болох, усны чанар, түүнийг сайжруулах, ус цэвэршүүлэх төхөөрөмж технологийн шийдлийн талаар зөвлөмж гаргах, энэ чиглэлийн холбогдох судалгаа, шинжилгээний ажлуудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтад  хүрээлэнгийн салбарын эрхлэгч С.Чинзориг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Хауланбек, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Мэндсайхан, Эрдэм шинжилгээний дэд ажилтан Х.Бадарч, Д.Төмөрсүх, Б.Мөнхтөр, Ц.Болормаа, З.Бямбасүрэн, Б.Саранчимэг, Б.Отгонтуяа, Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Даваажаргал, М.Жансагсодном, А.Солонго нар оролцлоо.