Нэвтрэх хуудас

Хэвлэх

“УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIV бага хурал боллоо байгууллаа

“УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” оюутны эрдэм шинжилгээ,  онол практикийн XIV бага хурал боллоо байгууллаа

Нэгдсэн үндэстний байгууллагаас 2019 оны Дэлхийн усны өдрийг “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэхээр зарласны дагуу Монгол Улсын усны нөөц, менежментийг боловсронгуй болгох, салбарын эрх зүйн орчныг сайжруулах, оюутан залуучуудын санал санаачилга, шийдлийг дэмжих зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, архитектурын сургууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Монголын усны академи, “Монголын усны түншлэл” ТББ-ууд хамтран 14 дэх удаагийн “УС- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хурлын танхимд зохион байгууллаа.

Усны ашиглалтын оновчтой шийдэл, Байгальд ээлтэй усны хэрэглээ, шийдэл, Усны чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, ус ба эрүүл мэнд зэрэг 20 сэдвийн хүрээнд оюутан залуучуудын нийт 30 судалгааны илтгэл бүртгэгдсэнээс эхний шатанд 15 илтгэл, сүүлийн шатанд 10 илтгэл шалгарч шилдгүүдээ тодруулав.

Энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар оюутан залуучуудад усны талаарх ойлголтыг дээшлүүлэх, усны зохистой хэрэглээг уриалан дэмжих зорилгоор шилдгээр шалгарсан 15 илтгэлийг эмхтгэл болгон гаргаж оролцогчид болон оюутан залуучуудад түгээлээ.