Нэвтрэх хуудас

Хэвлэх

"Ус сувгийн байгууллагуудын тулгамдсан асуудлууд" онол практикийн хурал боллоо

"Ус сувгийн байгууллагуудын тулгамдсан асуудлууд"  онол практикийн хурал боллоо

"Ус сувгийн байгууллагуудын тулгамдсан асуудлууд" онол практикийн хурлыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ус сувгийн удирдах газрын Соёлын танхимд зохион байгууллаа.

Тус хуралд Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Дархан ус суваг ОНӨХК, Эрдэнэ ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК зэрэг байгууллагын 40 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэхүү хурлаар Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотын ус сувгийн удирдах газруудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон юм. Мөн оролцогчдод ус хангамж, ариутгах татуургын салбарт нэвтэрч буй шинэ дэвшилтэд техник технологи, түүний хөгжлийн талаар мэдээ, мэдээлэл хийлээ.