Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Уур амьсгалын өөрчлөл-Усны менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа

“Уур амьсгалын өөрчлөл-Усны менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа

Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Шинжлэх Ухааны Академитай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт-Усны менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 03-р сарын 22-ны өдөр Шинжлэх Ухааны Академийн Хурлын танхимд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Усны асуудал хариуцсан зөвлөх болон БОАЖЯБХБЯ, ХХААХҮЯ, ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ ГЕО ЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, ШУТИС, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, УСУГ, ОСНААУГ, төрийн бус байгууллагуудаас МНААМХ, ХОСНААХТ, ОСНААМХ зэрэг нийт 15 байгууллагын 50 орчим төлөөлөгчид оролцлоо.

Тус эрдэм шинжилгээний бага хурлаар “Монгол орны усны чанар, хэрэглээний хомстол”, “Хөгжил дэвшил ба уламжлал”, “Хур тунадас ба усны ууршилтыг тооцох арга зүйн асуудал”, “Дэлхийн дүн шинжилгээ ба ундны ус, ариун цэврийн байгууламжийн үнэлгээ судалгааны тойм” болон “Монгол орны усны нөөц, ашиглалт, хамгаалалтын асуудал” зэрэг илтгэлүүд тавигдсан юм.

Дээрх илтгэлүүдтэй холбоотой асуулт, хариултын хэлэлцүүлэг явагдаж, хуралд оролцогчдоос дэлхийн дулаарал Монгол оронд хэрхэн нөлөөлж байгаа болон хуурайшилт, усны ууршилт их явагдаж байгаатай холбогдуулан усны нөөц хомстох эрсдэлээс хэрхэн сэргийлэх боломжтой талаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид санал солилцлоо. Мөн тус эрдэм шинжилгээний илтгэлүүдтэй холбогдуулан төрийн эрх бүхий албан тушаалтнуудад бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ажлын зөвлөмж хүргүүлэхээр болсон.