Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS 6734 2018” сургалт боллоо

“Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага  MNS 6734 2018” сургалт боллоо

1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас хойш дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн түүхтэй. НҮБ-аас 2019 оны Дэлхийн усны өдрийг “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Туул голын сав газрын захиргаанаас санаачлан Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах газар, “М-Си- Эс Кока -Кола” ХХК болон Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS-6734 – 2018” стандартыг сурталчлан таниулах сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтад Баянзүрх дүүргийн Хорооны Засаг дарга, хэсгийн зохион байгуулагч, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд бүхий нийт 30 гаруй хүн хамрагдлаа.

Сургалтад “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS6734 2018”, “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ний хаягдал ус цэвэршүүлэх байгууламж ба цэвэршүүлсэн хаягдал усны хэрэглээ”, “Туршилт, судалгааны үр дүнд тулгуурласан экожорлонгийн шийдэл”, “Бохир ус цэвэрлэх технологи” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдсан.

Сургалтын явцад оролцогчдод “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ны төлөөлөгчид үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэршүүлэн, ахуйн бус зориулалтад ашигладаг MBR технологи бүхий хаягдал ус цэвэршүүлэх байгууламжтай танилцууллаа.