Нэвтрэх хуудас

Хэвлэх

Тендерийн урилга

Тендерийн урилга

Огноо: 2019.02.15-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Автомашин нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: WSRC2019/AVTO

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл эрх бүхий тендерт оролцогчдоос 4700сс хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай, туулах чадвар өндөртэй Автомашин нийлүүлэх WSRC2019/AVTO тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 тавин мянга төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар Худалдаа хөгжлийн банкны 460006270 дугаар данс /хүлээн авагч ХСУХАТАҮЗЗөвлөл, гүйлгээний утга Авто ТББ/-нд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Нийт төсөвт өртгийн 30 хувиас доошгүй;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Нийт төсөвт өртгийн 30 хувиас доошгүй;
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй;
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй.

Тендерийн хамт өөрийн санал болгож байгаа тендерийн үнийнхээ 1.8 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 20 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 81/1, Монгол ньюс тауэрын 6-р давхар, Хуулийн мэргэжилтэн Л.Баттөмөр, утас 70147444, wsrc.gov.mn