Нэвтрэх хуудас

Хэвлэх

Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн холбогдох зорилтуудыг хангуулах, төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлуулах, түүний хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллана.

Үүний дагуу дараах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандарт, зааврыг сайжруулан боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх;
  • Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлуулж, хэрэгжүүлэх;
  • Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн холбогдох зорилтуудыг хангуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг чадавхижуулна.