Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Бохир ус зөөвөрлөх үйлчилгээ-2018” уулзалт зөвөлгөөн

“Бохир ус зөөвөрлөх үйлчилгээ-2018” уулзалт зөвөлгөөн

Улаанбаатар хотод бохир ус тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ эрхэлдэг, тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 гаруй байгууллагуудын төлөөллийг оролцуулсан “БОХИР УС ЗӨӨВӨРЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ-2018” уулзалт зөвөлгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Уулзалт зөвөлгөөнөөр Монгол улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийн талаар мэдлэг олгох, тусгай зориулалтын машинуудад тавигдах шаардлага, илэрч буй нийтлэг зөрчил, дутагдал, тэдгээрийг арилгах арга замын талаар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, Ус сувгийн удирдах газар ззрэг мэргэжлийн байгууллагууд мэргэжил арга зүйн зөвлөмж, мэдээллийг өгснөөс гадна зөвөлгөөнд оролцогчдын тавьсан асуултад хариулт өгөв.

Түүнчлэн Зохицуулах зөвлөлөөс шинэчлэн баталсан дүрэм, журам, УХАТ-ын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд зөвөлгөөнд оролцогчдыг мэдээллээр хангав.