Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - “СУАТ” ХХК

Санал авч байна - “СУАТ” ХХК

“СУАТ” ХХК -аас Баян Өлгий аймгийн Өлгий суманд мөрдөгдөж буй ус хангамж, ариутгах татуургын тариф баталгаажуулж, шинэчлэх саналаа Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.60 төг/л, тоолуургүй тарифыг 0.61 төг/л,
  • Аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын тарифыг 2.15 төг/л-ээр батлуулах санал ирүүлсэн байна.

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.60 төг/л, тоолуургүй тарифыг 0.61 төг/л,
  • Аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын тарифыг 2.90 төг/л-ээр батлуулах санал ирүүлсэн байна.