Нэвтрэх хуудас

Хэвлэх

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэгдлээ

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэгдлээ

Бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, угсрах ажлыг тус Зохицуулах зөвлөлөөс олгохоор “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-д нэмэлт оруулан, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 95 тоот тогтоолоор батлан, ХЗДХЯ-ны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүллээ.

Иймд барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд бохир ус цэвэрлэх байгууламжийг барьж, угсрах ажлын тусгай зөвшөөрлийг тус Зохицуулах зөвлөлөөс авах боломжтой болно.