Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авах тухай

Санал авах тухай

ДЭМБ-аас санаачлан хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг дэлхийн олон оронд амжилттай хэрэгжүүлсэний нэгэнд Монгол улс хамрагдсан.

 Уг төслийн хүрээнд боловсруулагдаж “УСУГ” ОНӨААТҮГ-т мөрдөгдөж байгаа “Ундны усны аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн журам заавруудын эмхэтгэл”-ийг улсын хэмжээнд мөрдүүлэх зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулсан болно.

  1. ГҮНИЙ ХУДАГТ ШАВХАЛТ ХИЙЖ УНДАРГЫГ СЭРГЭЭХ ЗААВАР
  2. ГҮНИЙ ХУДГИЙН ЦООНОГИЙГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ЗААВАР
  3. ДАВСНЫ УУСМАЛААС ХЛОР ГАРГАН АВАХ ЭЛЕКТРОЛИЗИЙН
  4. УНДНЫ УСЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХЭД НАТРИЙН ГИПОХЛОРИТЫН
  5. УНДНЫ УСЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХЭД ХУУРАЙ ХЛОР
  6. УНДНЫ УСЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХЭД ХЭРЭГЛЭХ
  7. УНДНЫ УСЫГ ХУУРАЙ ХЛОРООР ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ
  8. УС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ДАХЬ ДАРАЛТЫН ХЭЛБЭЛЗЭЛ, ГЭМТЭЛ ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗААВАР
  9. УС ТҮГЭЭХ ЦАГИРАГ БОЛОН МУХАРДМАЛ СҮЛЖЭЭНИЙ АШИГЛАЛТЫН ЗААВАР
  10. УС ХАДГАЛАХ БА ЗӨӨВӨРЛӨХ САВЫГ ЦЭВЭРЛЭХ БОЛОН УГААХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ ЗААВАР
  11. УС ХАНГАМЖИЙН  ДАМЖУУЛАХ БА ТҮГЭЭХ ШУГАМ СҮЛЖЭЭГ ЗАСВАРЛАХ ЗААВАР
  12. УС ХАНГАМЖИЙН БАЙГУУЛАМЖУУД БОЛОН УС ЗӨӨВРИЙН АВТОМАШИНЫ УСНЫ САВЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫН ТУНГ ТОХИРУУЛАХ АРГАЧИЛСАН ЗААВАР
  13. УС ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЛОРЖУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙН ОПЕРАТОРЧ, ЗАСВАРЧНЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР
  14. УСАН САНГ ЦЭВЭРЛЭХ БА УГААХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ ЗААВАР
  15. ХООЛНЫ ДАВСНААС ХЛОРЫН УУСМАЛ ГАРГАН АВАХ ТЕХНОЛОГИЙН БОЛОН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

 Иймд “Ундны усны аюулгүй байдлын багц заавар”-тай танилцан, холбогдох саналаа 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-ний дотор Зохицуулах Зөвлөлд ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд санал ирүүлээгүй тохиолдолд дээрх нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн санал өгсөнд тооцохыг анхаарна уу.