Зохицуулах зөвлөлийн ээлжит 10 дугаар хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах болон усны үйлчилгээний бөөний тарифыг батлах зэрэг дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
- Улаанбаатар хотын “Маршал комфорт” ХХК, “Эс эс Роза” ХХК, “Маргад эрдэнэ уул” ХХК, “Голден гоат” ХХК, Завхан аймгийн “Тосон-Очирт Хайрхан” ОНӨААТҮГ-иудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай шинээр олгов.
- Улаанбаатар хотын ОСНАА-н “Арга мэргэн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгав.
Мөн Улаанбаатар хотын ОСНАА-н “Санкомфорт” ХХК, ОСНАА-н “Маршал комфорт” ХХК, Завхан аймгийн НАА-н “Тосон-Очирт Хайрхан” ОНӨААТҮГ-ын усны үйлчилгээний бөөний тарифт зохицуулалт хийв