Нэвтрэх хуудас

Хэвлэх

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран Нийтийн аж ахуйн салбарын 87 жилийн ойг тохиолдуулан “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдрийг 5 дахь жилдээ зохион байгуулна.

Дээрх арга хэмжээний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүргэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагаас Монгол Ньюсийн Мэдээллийн төвд Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тус хэвлэлийн бага хуралд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн,  Ус сувгийн удирдах газрын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү, Орон сууц, нийтийн аж ахуйн газрын дарга Ж.Батсайхан,  Орон сууц, нийтийн аж ахуйн газрын  Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц,  “Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ”-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Туул, “Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Баттуяа нар оролцож, Нийтийн салбарын 87 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийнхээ талаар танилцууллаа.