Нэвтрэх хуудас

Хэвлэх

Улаанбаатар хотын Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт, зөвлөгөөн болно

Тус Зохицуулах зөвлөл нь Барилга, хот байгуулалтын яам, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоотой хамтран Улаанбаатар хотод ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагын дарга, инженер техникийн ажилтнууд болон эдийн засагч, нягтлан бодогч нарт зориулж мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, туршлага солилцох зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.

Уг зөвлөгөөн нь Барилгын хөгжлийн төвийн хурлын танхимд болох бөгөөд байгууллагын дарга /ерөнхий инженер/ болон санхүүгийн албаны дарга /ерөнхий нябо/ нарыг оролцуулах шаардлагатай болно. (1 байгууллагаас 2хүн оролцуулна)

Удирдамжийг эндээс татаж авна уу.