Нэвтрэх хуудас

Хэвлэх

БАРУУН БҮСИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД СУРГАЛТ, ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАРУУН БҮСИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД  СУРГАЛТ, ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс аймаг, орон нутагт ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад зориулсан сургалт, зөвлөгөөнийг 2018 оны 08 дүгээр сарын 23-24- ны өдрүүдэд “МНААҮ-ний холбоо” ТББ, Завхан аймгийн “Амь Ус Трейд” ОНӨААТҮГ-тай хамтран Завхан аймагт зохион байгууллаа.

Сургалт семинарын хүрээнд УХАТ-ын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадны орнуудын туршлага болон Зохицуулах зөвлөлөөс шинэчлэн баталсан дүрэм, журам, усны баланс тооцоолох арга, тарифын санал, санхүүгийн тайлан мэдээ боловсруулах талаар мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангахын зэрэгцээ НАА-н байгууллагуудын хооронд туршлага солилцон, НАА-н байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг хийж, санал авлаа.

Тус сургалт, зөвөлгөөнд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхэлдэг Баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Архангай зэрэг 8 байгууллагын удирдах ажилтнууд, санхүү эдийн засгийн болон инженер техникийн нийтдээ 40 гаруй ажилтнууд оролцлоо.

Зохицуулах зөвлөлөөс цаашид зүүн болон төвийн бүсийн сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажиллаж байна.