Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит долдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит долдугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит долдугаар хуралдаан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах болон Улаанбаатар хотын зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тарифын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12-р зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн Хэнтий аймгийн “Хэнтий ус” ХХК, Улаанбаатар хотын “Хайспийт групп” ХХК, зэрэг байгууллагуудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав.

“Баатар дулаан хан” ХХК-ийн “ОСНААУГ” ОНӨААТҮГ-тай хийх дамжин хэрэглэгчийн тариф, “Ганманлай” ХХК-ийн Ус сувгийн удирдах газартай тооцоо хийх цэвэр, бохир усны бөөний тарифт зохицуулалт хийн, Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн батлав.