Нэвтрэх хуудас

Хэвлэх

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2018 оны 07-р сарын 04-ний өдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй ажлын хэсэг “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Ш.Лхамсүрэн, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, сайдын зөвлөх Л.Ганбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Тилеухан, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нарантуяа, Салбарын хөрөнгө оруулалтын,  бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Билгүтэ, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Нурлан болон Усны үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь болон байгууллагын алба, хэлтсийн дарга нар оролцлоо.

Тус уулзалтаар Усны үйлчилгээг зохицуулах зөвлөлийн  үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулж, салбарын хэмжээнд цаашид баримтлах бодлого, чиг хандлага, авах арга хэмжээнүүдэд хамтран ажиллах талаар талаар санал солилцлоо.