Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит зургаадугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит зургаадугаар хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит 6 дугаар хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах болон Улаанбаатар хотын зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тарифын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12-р зүйлд заасны дагуу  Сэлэнгэ аймгийн “Урсгал ус” ХХК, Завхан аймгийн “Амь ус трейд” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын “Комфорт Монгол нэтворк” ХХК, “Голд компас” ХХК,  “Тэнүүн билэгт хангай” ХХК зэрэг байгууллагуудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
  2. “Монватер” ХХК, “Опенхаус” ХХК, “Монтс” ХХК, “Хаусинг холд” ХХК, “Ханжаргалант өргөө” ХХК, “Хангай хотхон” ХХК-иудын цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тарифыг шинэчлэн батлав.