Нэвтрэх хуудас

Хэвлэх

Нээлттэй ажлын байр - Тусгай зөвшөөрлийн албаны мэргэжилтэн

Нээлттэй ажлын байр - Тусгай зөвшөөрлийн албаны мэргэжилтэн

Санал болгож буй албан тушаал: Тусгай зөвшөөрлийн албаны мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл: Зохицуулах зөвлөлийн бодлогын зорилт, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, тусгай зөвшөөрөл эзэмшигч нийтийн аж ахуйн байгууллагуудын өргөдлийг хүлээн авч хянах, шалгах, хуралдаанаар шийдвэрлүүлэх асуудлыг боловсруулах, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үнэлэлт, дүгнэлт өгч, мэдээллийн санг бүрдүүлэх, иргэд хуулийн этгээдэд зөвлөмж-зөвлөлгөө өгөх

Ажлын нөхцөл: Өрсөлдөхүйц цалин урамшуулал, мэргэжлээрээ хөгжих боломж, ажиллах таатай орчин санал болгож байна.

Тавигдах шаардлага:

  • Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр их сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Ус хангамж, ариутгах татуугын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Идэвх санаачилгатай бүтээлч, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг чөлөөтэй ашигладаг;
  • Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах. 

Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет
  • 4% цээж зураг /3х4 хэмжээтэй/
  • Дипломын хуулбар, мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, сертификат
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Өмнө ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт

Бүрдүүлэх материалыг 2018 оны 06-р сарын 22-ны 17.00 цаг хүртэл Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны Ахлах мэргэжилтэн Л.Баттөмөр хүлээж авна.

Хаяг:

Улаанбаатар хот,  Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, Их тойруу 48/2, Эмон бизнес төв, 5-р давхар, 504 тоот

 

Утас/факс:

976-70147447

Вэб:

http://www.wsrc.mn